Шууд Chart

Төмөр замын бодлогын талаарх хуулийг хэлэлцэхийг дэмжжээ

2014-10-02 12:31:51

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай горимоор хуралдаж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг цааш хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Чуулганаар төмөр замын тээврийн бодлогыг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн байна.
 
Байнгын хорооноос гадна УИХ дахь намын бүлгүүд уг асуудлаар хуралдаж саналаа нэгтгэх юм. Үүний дараа чуулганы үдээс хойших хуралдаанаар төмөр замын асуудлаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын өнөө өглөө өргөн барьсан Засгий газрын бүтцийн асуудлыг хэлэлцэх юм. Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төсөлд 16 яамыг 13 болгох талаар дурдсан байгаа юм.  
Нийтэлсэн: О.Энхмаа

Төмөр замын бодлогын талаарх хуулийг хэлэлцэхийг дэмжжээ  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй