Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх томоохон бодлогын хүрээнд түргэн тусламжийн хүртээмж, чадамжийг сайжруулах ажил багтаж байна. Түргэн тусламж түргэн хүрч, чадварлаг үйлчилдэг байх нөхцөл, боломж, системийг улс орон даяар бүрдүүлж, бэхжүүлж чадвал аварч болох амийг аврах эрүүл мэндийн салбарын хамгийн том ажил, бодлого байх болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.
Нийслэлийн түргэн тусламжийн төв байгуулагдаад 95 жил болж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд анх удаа ажиллаж байгаад талархаж буйгаа байгууллагын ажилчид өнөөдөр илэрхийллээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь;
- 2021 онд 326.254
- 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ. Сүүлийн жилүүдэд дуудлагын тоо тогтмол өсөж байгаа ба тэр дундаа хүүхдийн дуудлага 10-30 хувиар өсчээ.
Өнгөрсөн 11 сард тохиосон томуугийн оргил үед түүхэндээ хамгийн их дуудлагыг хүлээн авсан байна. 2025 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр 2787 дуудлага хүлээж авч үйлчилжээ. Түүхэндээ байгаагүй ачаалал авч ажилласан ч иргэдээс гомдол хүлээж аваагүй байна.
| Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ | ||
| Үзсэн: 204 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.