Цагдаагийн байгууллагаас хоногийн хугацаанд /2025.12.16/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 59 үйлдлийг илрүүлэн шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
Хүлээлгэх хариуцлага:
Зөрчлийн тухай хуулийн 14.7.1.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан эсхүл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
| Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 үйлдлийг илрүүллээ | ||
| Үзсэн: 177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.