Шууд Chart

Ерөнхийлөгч “давхар дээл”-ээс татгалзахыг анхааруулав

2014-10-02 15:08:30

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын даргад өргөн барихаас өмнө зөвшилцөх албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн байна.

Тэрхүү албан бичгийн хариуд Ерөнхийлөгч “Өөрчлөлт оруулахдаа яамдын бүтцийг оновчтой болгох, давхардал, хүнд суртлыг арилгах, хөрөнгө санхүүгийн зарцуулалтыг үр ашгийг дээшлүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог чамбайруулах бодлого баримтлах нь зүйтэй. Мөн батлуулахаар санал болгож буй бүтцийн дагуу бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” гэжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч “давхар дээл”-ээс татгалзахыг анхааруулав  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй