Викиликс сайтад улсын онц нууц зэрэглэлийн мэдээллийг дамжуулсан тухай шүүх хурал АНУ-ын армийн шүүхэд боллоо. Өдгөө 25 настай Брэдли Мэннинг нь Америкийн армид алба хашдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд улсын тусгай зэрэглэлийн баримтуудыг Викиликсд дамжуулсан хэргээр буруутгагдан, ял сонсоход хүрчээ.Түүнийг хулгай, компьютерын халдлага гэх мэт нийт 22 зүйл ангиар буруутгаад байсан ч 20 зүйлийн ангийнх нь дагуу буруутай болохыг нь тогтоож ял төлөвлөсөн байна. Тэрээр өнөөдөр ялын дээд хэмжээ буюу бүх насаараа хоригдох ял сонсох юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Викиликс сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Лондонгийн Эквадорын элчин сайдын газрын орогнох байрнаасаа мэдээлэл хийсэн байна. Тэрээр “Энэ хэрэг бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хэт туйлшралын аюул. Брэдли Мэннинг бол тагнан туршигч биш, харинч тус улсын засгийн газрын хууль бус явдлыг олонд дэлгэхэд үүрэг гүйцэтгэсэн баатар” гэж онцолсон байна. Ассанж шүүх хурлыг шударга бус гэж шүүмжилжээ.
Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын засгийн газрын маш нууц материалуудыг Викиликс сайтад байрлуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан том дуулиан болсон. Үүний улбаа одоо ч үргэлжилж, АНУ-ын тагнуулын албаны ажилтан байсан Эдуард Сноуден улсынхаа тагнан турших ажиллагааны нууцыг олон нийтэд дэлгэсэн нь тус улсыг олон улсын шүүмжлэлд өртүүлээд байгаа юм.
| Брэдли Мэннингийн шүүх хурал боллоо | ||
| Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.