Шууд Chart

Байгаль хамгаалах сарын аян эхэллээ

2014-10-02 15:59:16

Байгаль хамгаалах намрын сарын аян жил бүрийн аравдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-ийг хүртэл үргэлжилдэг.

Тус аяныг нээж өнөөдөр БОНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэн, Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар нар хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Энэ удаагийн Байгаль хамгаалах сарын аянаар "УС-УХААЛАГХЭРЭГЛЭЭ-УХАМСАРТАЙ ХЭМНЭЛТ" уриалга гаргаж, Монгол Улсын усны нөөц, ашиглалт, бохирдлын талаар олон нийт, хэрэглэгчдэд зөв мэдлэг, мэдээлэл өгч, төрийн байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжилт, салбар хоорондын уялдааг сайжруулахад чиглэгдэж байгаа ажээ. Мөн төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой аж.
 
Аянд Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн /хэрэгжүүлэгч агентлаг/, Ус сувгийг удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Байгаль орчны хэмжил зүйн лаборатори, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монгол Ус” ТӨҮГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдээд байгаа юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Байгаль хамгаалах сарын аян эхэллээ  
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй