Шууд Chart

Орон нутгийн иргэд кино үзвэрийн цэгтэй боллоо

2013-08-01 11:06:29

ССАЖЯ-наас “Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” улсын уралдаанд амжилттай зохион байгууллаа. Амжилттай оролцсон дүүрэг, аймаг, сумдын Соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар  тус салбарын сайдын тушаалаар “Синема оф саунд” ХХК-тай гэрээ байгуулан, 11 аймгийн 18 сумын соёлын төв, нийслэлийн хоёр дүүргийн соёлын ордонд тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.
 
Тус уралдааны зорилго нь Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор орон нутгийн ард иргэдэд соёл, урлагийн арга хэмжээ, соёлын үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй хүргэх ажээ. Мөн түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төвд кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээж, кино үзвэрийн жишиг цэгийг байгуулах төсөлт ажлыг хэрэгжүүлээд байна.
 
Орон нутгийн соёлын төвд кино үзвэрийн цэг байгуулснаар  орон нутгийн иргэд Монголын болон дэлхий дахинд нээлтээ хийсэн шилдэг кинонуудыг  нийслэлийн иргэдтэй нэг цаг хугацаанд  дүү дүрсний өндөр чанартайгаар үзэх боломж бүрдэж байгаа юм. Хэнтийн Биндэр, Батноров, Бор-Өндөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнодын Булган,Сэлэнгэ аймгийн Баянгол, Тариалан, Увсын Ховд сум, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Хархорин, Баянхонгорын Баянцагаан, Жавхлант, Ерөө, Төвийн Батсүмбэр,  Баянбулаг, Дундговийн Өлзийт, Булган аймгийн Булган, Хөвсгөлийн Хатгал, Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт кино үзвэрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулаад байгаа юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Орон нутгийн иргэд кино үзвэрийн цэгтэй боллоо  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй