Шууд Chart

Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

2014-10-02 16:36:38

Энэ оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Нийтийн сонсголын тухай хууль санаачилж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын даргад өргөн барьсан.

Уг хууль нь төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой бөгөөд хууль тогтоох сонсгол, хууль санаачлагч сонсгол, ерөнхий хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол, төсвийн сонсгол, орон нутгийн сонсгол, томилгооны сонсгол гэсэн олон төрлийн сонсголыг зохион байгуулах боломжийг анх удаа хуулиар нарийн зохион байгуулж байгаа гэдгийг хууль санаачлагч хэлж байсан юм.
 
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулахаар болжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг маргааш өглөө 09:00 цагаас Төрийн ордны “Г” танхимд болно.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно   
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй