Шууд Chart

“Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг нэмэгдүүлэх” аян үргэлжилж байна

2014-10-02 17:19:16

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газраас “Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг нэмэгдүүлэх” хоёр сарын аян зарлаад буй.

Уг аяны хүрээнд Улсын ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газар, Дүүргийн 1, 2 дугаар прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран өнгөрсөн долоо хоногт уулзалт, ярилцлагыг зохион байгуулжээ.

Уулзалт, ярилцлагаар хорихоос өөр төрлийн ялыг биелүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бодит үр дүн гаргахад учирч буй хүндрэл, бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэх, хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг нэг мөр ханган биелүүлэх талаар холбогдох байгууллагын албан хаагчид харилцан санал солилцож, асуудлыг хамтран шийдвэрлэхээр тодорхой шийдэлд хүрч хамтран ажиллахаар болсон байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг нэмэгдүүлэх” аян үргэлжилж байна  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй