Шууд Chart

Баншинд хортой бодис хийснээ хүлээн зөвшөөрлөө

2013-08-01 11:15:27

Японд банш үйлдвэрлэн худалдаалдаг байсан Хятадын компанийн ажилтан бүтээгдэхүүндээ хүний биед хортой бодис хийснээ хүлээн зөвшөөрлөө. Одоогоос 5 жилийн өмнө Японд 10 хүн тус компанийн үйлдвэрлэсэн хөлдөөсөн баншийг хэрэглэснээр хоолны хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн Хятадад ч энэ баншнаас хордлого авсан хүмүүс олон байгаа юм. Уг хэрэгтэй холбоотойгоор өчигдөр Хятадын Хэбэй мужийн шүүх хуралд тус улс дахь Япон элчин сайдын газрын ажилчид болоод Хятадын хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 80 гаруй хүн ажиглагчаар оролцсон байна. Хөлдөөсөн банш үйлдвэрлэгч компанийн ажилтан Лу Юетинг баншиндаа метамидфос буюу хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой аюултай пестицидийн найрлага бүхий бодис хольсон болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь Японд Хятадын хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдалд эргэлзэх хүмүүсийн тоог нэмэгдүүлж, тус улсын эсрэг байр суурь илэрхийлэгчид үүнийг хүчтэй шүүмжлэх болсон байна. Ганц Япон төдийгүй Хятад ч мөн хүнсний аюулгүй байдалд анхаарахыг шаардах хүмүүс олон байгаа. Хэрэг явдлаас хойш 5 жилийн дараа болж байгаа шүүх хурлыг ажиглагчид өөрсдийнхөөрөө дүгнэсэн байна. Хятадын удирдлагууд энэ хэргийг ийн удаан хугацааны дараа шийдвэрлэж байгаа нь олон нийтийн бухимдал намдсаны дараа уг хэрэг төдийлөн их дэвэрч улсынх нь нэр хүндэд нөлөөлөхгүй гэж найдсаных хэмээн таамаглалаа.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баншинд хортой бодис хийснээ хүлээн зөвшөөрлөө  
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-01 13:32
цөөхөн монголчууд минь хужаа хоолны газар битгии ороорои

Бидэнтэй нэгдээрэй