Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр "Алтанбулаг" олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хилийн боомтод хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.
Тус иргэн нь өөрийн харьяалах улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлж, Монгол Улсад оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн бөгөөд улсын хилээр гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажиллагааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Интерполын үндэсний төв товчоотой хамтран зохион байгуулав гэж ГИХГ-аас мэдээллээ.
| Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.