Шууд Chart

АТГ: 189 өргөдөл, гомдол, мэдээллийг шийдвэрлэж хариу хүргүүлэв

2025-12-24 14:03:53

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 44 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 245 өргөдөл, гомдол, мэдээллийн 189-ийг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 120 дуудлага хүлээн авав гэж АТГ-аас мэдээллээ. 


АТГ: 189 өргөдөл, гомдол, мэдээллийг шийдвэрлэж хариу хүргүүлэв  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй