Шууд Chart

Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана

2025-12-25 13:59:02

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Тархмал эх үүсвэр төслийг 10 байршилд хэрэгжүүлнэ.

Тодруулбал, Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад хийн түлшээр ажиллах дулааны станцуудыг барих юм. Сэлбэ болон Хүннү хотод байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, газрын гүний дулааныг ашиглах геотермийн станц барихаар төлөвлөөд байна.

Харин Шархад, Яармаг, Залуус, Морингийн давааны бүсэд хатуу түлшээр ажиллах станцууд барихыг зорьж буй.

Эдгээр эх үүсвэр нь 21-144 МВт хүртэлх хүчин чадалтайгаар ажиллаж, оргил цагийн үед системийн ачааллыг бууруулан нийт 581 Гкал/цаг дулааны эрчим хүчийг системд нийлүүлнэ.

Ингэснээр гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой.

Засгийн газрын 33 дугаар тогтоолоор “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.   


Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй