Шууд Chart

"Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк нээлтээ хийлээ

2025-12-25 14:39:44

Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдөр “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк нээлтээ хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” сэдэвт маркийн нээлтэд “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, Ахмад дипломатч, маркийн зөвлөх О.Батсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд оролцлоо.

Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан түүхт 15 жилийн ой тохиож байгаа. 15 жилийн ойд зориулан бүтээсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг илтгэсэн энэхүү марк нь өнөөдрөөс Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрч байна.

Тус марк нь тусгай технологиор бүтээгдсэн бөгөөд маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.


"Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк нээлтээ хийлээ  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй