Шууд Chart

Жендерийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шагналыг гардууллаа

2025-12-26 10:25:28

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдын дунд Жендерийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор гар зураг, эсээ бичлэг, илтгэлийн уралдааныг зарлан хоёр үе шаттай зохион байгууллаа.

Өнөөдөр тус уралдааны шагналыг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин гардууллаа.

"МИНИЙ ГЭР БҮЛ ДЭХ ААВ, ЭЭЖИЙН ОРОЛЦОО" сэдэвт гар зургийн уралдаанд:

  1. Нийслэлийн 117 дугаар сургууль Зв ангийн сурагч Н.Хабул
  2. Нийслэлийн 75 дугаар сургууль 4д ангийн сурагч Н.Буянзаяа
  3. Нийслэлийн 40 дүгээр сургууль 5б ангийн сурагч Г.Болор

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМ ДЭХ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ НҮДЭЭР” эсээ бичлэгийн уралдаанд:

  1. Нийслэлийн 75 дугаар сургууль 11г ангийн сурагч Б.Хүслэн
  2. Нийслэлийн 20 дугаар сургуулийн сурагч Б.Мөнхжаргал
  3. Нийслэлийн Нэгдүгээр сургууль 8в ангийн сурагч Н.Дэлгэрбуян

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМ ДЭХ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ НҮДЭЭР” илтгэлийн уралдаанд:

  1. Нийслэлийн 17 дугаар сургууль 12в ангийн сурагч М.Шинэтөгөлдөр
  2. Нийслэлийн Нэгдүгээр сургууль 10б ангийн сурагч Г.Ариунзаяа
  3. Нийслэлийн 72 дугаар сургууль 12б ангийн сурагч С.Оюун-Эрдэнэ шалгарлаа.


Жендерийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шагналыг гардууллаа  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй