Шууд Chart

Б.Энхтүвшин: Орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна

2025-12-26 12:30:26

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийлээ. 
 
АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин "Энэ оны 12 сард ОХУ-аас нийт 83600 тонн АИ-92, дизелийн түлш 134200 тонн, АИ-95, 1560 тонн автобензинийг авахаар нийлүүлэгч талтай гэрээлсэн.
 
Өнөөдрийн байдлаар 62719 тонн АИ-92 автобензин 2387 тонн АИ-95 автобензин 168700 тонн дизелийн түлш, ТС-1 буюу онгоцны түлш 9780 тонныг Сүхбаатар, Цагааннуур, Эрээнцав Боршоо, Булган, Зам-Үүд боомтуудаар оруулж ирлээ.
 
Өчигдөр БНХАУ-аас 26 вагон АИ-95 автобензин орж ирээд одоо хуваарилалтууд хийгдэж байна. Дахин 26 вагон нарийн царигаар Замын-Үүд Боомтод орж ирсэн.
 
Одоогоор шилжүүлэн ачилт хийгдэж байна. Эдгээр 26 вагон бол дизелийн түлш юм.
 
Үргэлжлүүлэн БНХАУ-аас 7000 гаруй тонн АИ-95 автобензин орж ирнэ. Болж өгвөл ондоо багтаан авахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар УБ хотод АИ-92, АИ-95 автобензин, дизелийн түлш харьцангуй тогтворжсон.
 
Өнөөдөр өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна. Төвийн бүс, Хангайн бүсэд өөрсдийн гэсэн шатахуун хадгалах сав байдаггүйгээс шууд авто цистернээс буулгаад борлуулалтаа хийгдэнэ. Ингэснээр өнөөдөр оройноос маргааш орой гэхэд тогтворжино. Мөн ОХУ-аас нийлүүлэгдэх 20 орчим мянган тонн АИ-92 автобензинийг энэ долоо хоногтоо нийлүүлэхээр өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайдтай хуралдлаа.
 
АҮЭБЯ-нд нийлүүлэлтэй холбоотой Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад ОХУ-ын Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгтээ хуралдлаа. Бидний зүгээс дахин нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтээ тавьж, ОХУ-ын талаас хүсэлтийг хүлээн авахаа илэрхийлсэн" гэв.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Б.Энхтүвшин: Орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй