ЭМЯ, Геронтологийн үндэсний төвөөс ахмад настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны цогц тусламж үйлчилгээний эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Оюунханд, БГД-ын Ахмадын хөгжлийн төвийн арга зүйч Н.Гандулам, “Зөв хандлага-эрхэм андууд” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтөгс төгс нар ахмадын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, сайн туршлага, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулсан.
Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллага, ахмадын эрүүл мэндийн дэмжих төв, асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохицуулалтаар хангаж, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих арга хэмжээг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал солилцов.
Тус уулзалт хэлэлцүүлэгт Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо, 9 дүүргийн ахмадын хороо, Ахмадын хөгжлийн төв, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцлоо.

| “Эрүүл идэвхтэй насжилтыг дэмжье” хэлэлцүүлэг болов | ||
| Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.