Шууд Chart

Засгийн газрын бүтцийн асуудлыг яаравчлан хэлэлцэнэ

2014-10-03 08:58:31

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай болж ажиллах саналтай буйгаа илэрхийлж, тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

Яамдын тоог ийнхүү цөөлөхөөс гадна Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаал бий болгож улмаар одоогийн Шадар сайдын эрхлэх асуудлыг Тэргүүн шадар сайд нь хариуцаж байхаар тогтоолын төсөлдөө тусгасан юм. Мөн Шадар сайд нь Гадаад харилцааны сайдын албыг давхар хаших бөгөөд энэ хүрээнд гадаад худалдааны зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа бодлогыг эрхлэх асуудлынх нь хүрээнд нэмж оруулсан гэдгээ мөн хэлсэн.
 
Үүнээс гадна Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг зөв тогтоож, удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгох саналыг оруулсан. Энэхүү хороо нь Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудлыг хариуцах аж.
 
Уг тогтоолын төслийг Ерөнхий сайд яаралтай хэлэлцэхийг хүссэн учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар дараалал харгалзалгүй хэлэлцэхээр болсон юм. Үүний дагуу энэ асуудлаар өчигдөр намын бүлгүүд хуралдаж байр сууриа нэгтгэсэн. Харин өнөөдөр 10:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг асуудлыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх бол үүний дараа 11:00 цагаас нэгдсэн чуулган хуралдаж Засгийн газрын бүтцийн асуудлыг мөн цааш хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм. Ийнхүү чуулганы хуралдаанаар уг асуудлыг цааш хэлэлцэхээр дэмжсэн тохиолдолд өдөр 13:00 цагаас мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж анхны хэлэлцүүлгийг хийнэ.
 
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газрын бүтцийн асуудлыг яаравчлан хэлэлцэнэ  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-10-03 09:18
Бүтцийг яаравчлан хэлэлцэнэ гэнэ үү. Зунжингаа, намаржингаа юугаа хийж байсийн. Амрах ямар хэрэг бна. Батлахад л бэлэн болгочихгүй. Ард түмэн чинь туйлдаж ядарч байхад харин ч амарч болохгүй хүмүүс та нар биз дээ. Зуны намрын турш иргэд лав амраагүй. Одоо болохоор хэлэлцэнэ энэ тэр гээд гонжирч байдаг. Хэдий болтол гонжирхийн.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-10-03 09:17
Бүтцийг яаравчлан хэлэлцэнэ гэнэ үү. Зунжингаа, намаржингаа юугаа хийж байсийн. Амрах ямар хэрэг бна. Батлахад л бэлэн болгочихгүй. Ард түмэн чинь туйлдаж ядарч байхад харин ч амарч болохгүй хүмүүс та нар биз дээ. Зуны намрын турш иргэд лав амраагүй. Одоо болохоор хэлэлцэнэ энэ тэр гээд гонжирч байдаг. Хэдий болтол гонжирхийн.

Бидэнтэй нэгдээрэй