Өдөр тутмын сонинуудын аравдугаар сарын 03-ны өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “"Хүчит шонхор” захад махны үнэ 1000-2000 төгрөгөөр буурчээ”, “Засгийн газар 13 яамтай байх төслийг хэлэлцэж эхэллээ”, “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ”, “Хүний баялаг, газрын баялаг хосолсон миний Монгол үсрэнгүй хөгжинө” зэрэг мэдээ мэдээлэл болон УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагийн “Бүлгийн гишүүд бүтцийн өөрчлөлтийг чамбайруулах нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн” гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Хөшөө эргэсэн, хэрэгтнийг хайсан 16 жил”, “Нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийн чанар бараг өөрчлөгдсөнгүй”, “Баялгийн “учрыг олох” нь чухал болохоос төрд ногдох хувь сонин биш”, “”Цагаан тахал” гамшиг дагуулахад хүрлээ” зэрэг мэдээ, материал болон Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захирал, түүний ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш С.Мартагийн “Цахим журнал давуу талтай учраас манай сургууль 2009 оноос хойш хэрэглэж байна” гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Засгийн газар ийм бүтэцтэй ажиллана”, “УИХ-ын 76-г формтой болгоё”, “Шөнийн тарифын хөнгөлөлтийг 70-90 хувьд хүргэхээр судалж байна” зэрэг мэдээ, мэдээлэл болон “Монгол Шуудан” ТӨХК-ийн Монгол маркийн газрын мэргэжилтэн Д.Чимэд-Очирийн “Марк бол улсын тусгаар тогтнолын баталгаа, нэрийн хуудас юм” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Шинэ бүтцийн шинэ сайд нар хэн бэ”, “Дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн ховор хувь заяа”, “Хөгжлийн банк хөл дээрээ зогсч, хүлээн зөвшөөрөгдөж эхэллээ”, “Төр иргэдийнхээ бизнесийг булаах ёсгүй” зэрэг сурвалжлага, мэдээлэл болон Харилцаа, холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунбатын “Баталгаажуулалт хийснээр зах зээлээс хуурамч, дуураймал бүтээгдэхүүн шахагдана” зэрэг ярилцлагуудыг онцлож байна.
“Улс төрийн тойм” сониноос та “”Алтандорнод Монгол” Засгийн газрыг Арбитрт “түлхэв үү””, “Ерөнхий сайдын далд хөзөр сөрөг хүчинд таалагдсангүй”, “А, Б тэмдэглэгээгээр албан тушаалын марафонд “хүч үзнэ””, “Амаржих газрыг хэзээ дулаанаар төгс хангах вэ” зэрэг мэдээлэл, сурвалжлага болон УИХ-ын гишүүн, УИХ дахь бие даагчдын зөвлөлийн тэргүүн С.Ганбаатарын “Ямар бүтцээр ажиллавал Монголчуудыг сайхан амьдруулах вэ гэж бодох хэрэгтэй” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Ардчилсан нам Шадар сайдын суудлаа авч, Д.Тэрбишдагвыг Тэргүүн Шадар сайд болгоно гэв үү”, “С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ”, “Хятад дотоод хэрэгтээ АНУ-ыг орохгүй байхыг хүсчээ” зэрэг мэдээ, сурвалжлагыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.