Шууд Chart

Лондон хотод монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав

2014-10-03 10:45:39

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Лондон хотноо хийсэн айлчлалын үеэр ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ тус улс дахь Азийн соёл урлаг, бизнес болоод бодлогыг сурталчилдаг байгууллага болох "Asia House"-т уран зургийн үзэсгэлэн, монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав.

Монголын урлаг, соёлыг сурталчилсан уг арга хэмжээг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга нээж үг хэлэв. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танхимд цугларсан үзэгчдэд хандан үг хэлсний дараа Лондон хотод амьдардаг уран бүтээлчдээс бүрдсэн "Нүүдэлчдийн аялгуу" хамтлагийнхан ая дууныхаа дээжээс өргөлөө.
 
Урлагийн тоглолтын дараа үзэгчид Британи дахь “Монголын урлаг, соёл Лондонд” ТББ-тай хамтран гаргаж байгаа “Тал нутаг айсуй" уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Уран зургийн үзэсгэлэнд Т.Нурмаажав, Д.Сүхбаатар, Т.Отгонбаяр, Д.Ганбаатар, Ц.Отгонбаяр, Б.Түвшин, Б.Батсүх, Д.Батбилэг зэрэг монголын зураачид болон Нидерландын зураач Рене Полак нарын уран бүтээлээс дэлгэн тавив.
 
Арга хэмжээнд "Asia House"-ийн гишүүн бизнесийн төлөөллөөс гадна энгийн иргэд, Лондон дахь дипломат корпус, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Азийн газрынхан оролцов.
Нийтэлсэн: О.Энхмаа

Лондон хотод монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй