Шууд Chart

“Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн зуны хаалт болно

2014-10-03 11:09:56

Өнгөрсөн хоёр сарын турш үргэлжилсэн “Эрүүл иргэн- Эко хөгжил” дугуйн аялал, амралт зугаалгын хөтөлбөрийн зуны арга хэмжээний хаалтын ажиллагаа ирэх бямба гарагт Хүйн долоон худагт болох гэж байна. Тус хаалтын ажиллагааны үеэр “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ-ийн нэрэмжит гурван насны ангилалт сонирхогчдын уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн зохиогдохоос гадна сонирхогчдын дунд нөхөрсөг сагсны тэмцээн, бага насны хүүхдийн дугуйн уралдаан, экстрем спорт болон дугуйт тэшүүрийн сонирхолтой үзүүлбэрүүд тоглогдох юм байна.

Зуны хаалтын арга хэмжээтэй үргэлжлэн тус байгууллагын хамт олон “Эрүүл иргэн- Эко хөгжил-2” өвлийн амралт зугаалгын цогцолборын бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Ирэх өвөл Хүйн долоон худгийн зориулалтын талбайд нийтийн цас, мөсний хотхон, мөсөн коток, гүйлтийн цанын зам, сноубоардын бартаат зам, хүүхдийн чарганы замыг стандартын дагуу барьж байгуулахаар болсон байна. Нийслэл хотынхоо иргэдийг эрүүл, цэнгэг агаарт бага зардлаар тохилог орчинд амарч зугаалуулах нөхцөл боломжоор хангахыг хичээн ажиллаж байгаа тус байгууллагын хамт олонд өвлийн спорт сонирхогчид болон холбоод, клубууд талархалтайгаар хүлээн авч дэмжин ажиллаж байгаагаа хэлж байсан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн зуны хаалт болно  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй