Чингэлтэй дүүргийн ногоон бүсийн дулаалгад хамрагдсан айл өрхүүд хийн түлшний зуухаа ашиглаж эхэллээ. Өдөр шөнийн горимтой, өрхийн дулааны хэрэгцээг мэдэрч автоматаар асаж унтардаг ухаалаг энэхүү хийн зуухыг Чингэлтэй дүүргийн 3100 гаруй айл өрхөд суурилуулж байна.

Мөн “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран иргэдийг хийн түлшний зуухыг аюулгүй, зөв ашиглах мэдлэгээр хангах зорилгоор аюулгүй ажиллагааны зөвлөгөө, хэрэглээний сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
| Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүд ногоон халаалтын системд шилжиж эхэллээ | ||
| Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.