![](/uploads/201410/news/thumb/5467a3f1fdaba54a2f2cf4d7d40ede4f_x3.jpg)
Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучаар “Реал Мадрид”-ын домогт довтлогч Рауль Гонзалес 42 тоглолтод оролцож 71 гоол оруулсан амжилтаар тэргүүлдэг. Тэгвэл түүний ард “Реал Мадрид”-ын Кристиан Роналдо, “Барселона”-гийн Лионел Месси нар 68 гоолтойгоор тун ойрхон явна.
Өнгөрсөн шөнө болсон Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн хоёр дахь тойргийн тоглолтууд явагдсаны дараа тэдний гоолын харьцаа тэнцжээ. "Уран" хочит Месси “Барса”-гийн төлөө Европын тавцанд 88 тоглолтод оролцож 68 гоол оруулсан бол түүний өрсөлдөгч Роналдо “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” клубтэйгээ Аваргуудын лигт 104 тоглолтод оролцож 68 гоол оруулжээ.
"Мөнхийн өрсөлдөгч"-дийн гоолын харьцаа тэнцлээ | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.