Азийн наадмын софт теннисний тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн хосын төрөл эхэлсэн бөгөөд А.Дамдин, У.Баясгалант нар өрсөлдөж байгаа юм. Мөн эмэгтэй багийн төрлийн тэмцээн эхлээд байна.
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн хосын төрөлд Э.Солонго, Б.Норовсүрэн нар Непалыг 5-2-оор хожиж, Японд 0:5-аар ялагдан, шөвгийн наймд шалгарсан. Улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод БНСУ-ын хослолд 2:5-аар ялагджээ. Харин бусад тамирчдын хувьд хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
Софт теннисчдийн тэмцээн дуусаагүй | ||
Үзсэн: 1532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.