УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн тавдугаар сард “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоолын төсөл” батлуулж энэ хүрээнд эхлүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж байгаа юм.
Засгийн газрын тэргүүн эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд хийсэн ажлын үр дүнг салбар тус бүрт хийсэн ажлуудаар тайлагнаж байна. Мөн энэ хугацаанд өргөн барьсан, хэлэлцэгдэж буй 14 хуулийн төсөл байгаа гэдгийг онцоллоо.
Ерөнхий сайдын тайланг сонссоны дараа намын бүлгүүд байр сууриа илэрхийлж, саналаа хэлэх юм.
Ерөнхий сайд чуулганы хуралдаанд “Эзэн-100”-г тайлагнаж байна | ||
Үзсэн: 1482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.