Шууд Chart

Утаагүй зуухны үнэ "чанга" байна

2014-10-03 18:08:14

Энэ жил Засгийн газар бүрэн шаталтат зуух үйлдвэрлэгч компаниудад өгдөг татаасаа 60 хувь болгон бууруулснаас үнэд ихээхэн өөрчлөлт оржээ. Өнгөрсөн жил Засгийн газрын татаас 96 хувь байсан учраас нэг зуухны үнэ 32 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд очиж байсан юм. Харин энэ жил  худалдан авч, хэрэглэж заншсан “Өлзий”, “Хас” зуух хороондоо онлайнаар хүсэлтээ гаргасан иргэнд 221 мянган төгрөг, хүсэлтээ илгээж амжаагүй иргэнд үндсэн үнээр буюу 500 орчим мянган төгрөгөөр хүрч байгаа юм.

Бүрэн шаталтат зуухны түгээлтийн талаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хяналтын ажилтан М.Цэвэлмаа "Төслийн зуухны бүртгэл өнгөрсөн есдүгээр сарын 22-26-ны хооронд хороод дээр явагдсан. Энэ жил 17 мянган зуух таван дүүргийн хороодод тараагдаж байгаа. Маргаашнаас эхлэн зуух захиалсан иргэд хороод дээр ажиллаж байгаа гэр цэгүүдээр үйлчлүүлэн зуухаа авах боломжтой" хэмээн ярилаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Утаагүй зуухны үнэ "чанга" байна  
Үзсэн: 2843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-10-04 15:20
Ger horololiinhon avsan zuuhaa tavihgui zaraad baina shuu dee? iim setgeltei baij bid nar utaasnaas salah yom be?
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2014-10-04 11:46
Гэр хорооллын иргэдэд утаагүй зуухаа үнэгүй тараачихаач. тэгээд гэр хорооллын иргэд энгийн зуухаар гал түлэхийг хориглочих хэрэгтэй.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-04 07:37
Хэтэрхий үнэтэй юмаа.Миний тэтгэвэр хүрээд л хоол унд байхгүй юм байна даа.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-03 19:03
zoo zoo narantuul deerees enenees hyamdhan piishengeel avch uvuljue duu iim unetei zuuh avah benchin alga doo
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-10-03 18:55
utaagui zuuh uneteigiin hubid unetei bn baganuuraas heregjsen nuurs hutulbur ene heregjuuleh heregtei

Бидэнтэй нэгдээрэй