Шууд Chart

Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурна

2014-10-06 06:59:18

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Атомын энергийн агентлагийн (ОУАЭА) хооронд дунд хугацаанд хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт Засгийн газраас олголоо.

Энэхүү баримт бичиг нь Монгол Улс, ОУАЭА хооронд богино болон дунд хугацаанд нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлох, техникийн хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсруулах үндэс болдог эрх зүйн чухал баримт аж.
2015-2019 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эрүүл мэнд, цөмийн болон цацрагийн хяналт, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, геоэкологи, цөмийн физик, геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний нөөц бэлтгэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслүүд нь Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжих юм.
 
Манай улс 1973 онд Олон улсын Атомын энергийн агентлагт гишүүнээр элсчээ. Энэ хугацаанд 13.2 сая ам.долларын санхүүжилт бүхий 63 төслийг дээрх салбаруудад хэрэгжүүлжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурна  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй