Шууд Chart

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл шилдэг зөвлөлөөр шалгарлаа

2026-02-04 09:06:21

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа хошуучлан, идэвх санаачилгатай ажилласан зарим салбар зөвлөлд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргын “Талархал”-ыг гардууллаа.

Талархлыг НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга A.Баяр, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Батсуурь, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Бат-Орхон нарт Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг гардуулан өглөө.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл нь Монгол Улсын хүн амын 50 орчим хувьд амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.05 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 94 хувьтай биелүүлж, хүүхэд багачууд, оюутан залуучуудад чиглэсэн онол практикийн бага хурал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн дуу хоолойг хүргэх, үзэл бодлыг сонсох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажилд өргөн далайцтай, олон талуудын оролцоог хангасан юм.

Сэлэнгэ аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.7 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 87.5 хувьтай биелүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.1 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 84.2 хувьтай хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэд олон нийтийг чадавхуулах, болзошгүй гамшиг ослын эрсдэлийг бууруулах аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгойлон ажилласан зэрэг үзүүлэлтээр 2025 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн шилдэг зөвлөлөөр тус тус шалгарсан байна.


Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл шилдэг зөвлөлөөр шалгарлаа  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй