Шууд Chart

Жакартад эргэн уулзана

2014-10-06 09:53:51

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

БНХАУ 151 алт, 108 мөнгө, 83 хүрэл, нийт 342 медаль буюу нийт медалийн 77.9 хувийг хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ (79+71+84), Япон (47+76+77), Казахстан (28+23+33), Иран (21+18+18) медаль хүртсэн амжилтаар удааллаа.

Энэ удаагийн Азийн наадмын эзэн орон БНАСАУ 11 алт, 11 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бол 234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчёныг зорьсон Монголын баг 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсаж, өмнөх наадмуудад үзүүлж байсан амжилтаа эвдсэн юм. 

"Инчён-2014" наадамд жүдо бөх, чөлөөт бөх, буудлага болон боксын баг тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсэн бол таеквондогийн анхны медальтан төрлөө. Мөн Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүллээ. Софт теннисчид хоёр удаа медалийн төлөө тоглолоо.

Харин 2018 оны Азийн зуны спортын XVIII наадмыг зохиох эрхийг аваад байгаа Индонез улс 4 алт, 5 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, 17-д жагсав. 1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөх юм.

Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн наадам "Инчён-2014" аравдугаар сарын 18-24-нд болно.

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Жакартад эргэн уулзана  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй