![](/uploads/201410/news/thumb/037099ef843f3a5d27b357b5ccd95b62_x3.jpg)
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хуралдаж, байр сууриа нэгтгэдэг уламжлалтай.
Энэ долоо хоногт нам, эвслийн бүлгүүдийн хэлэлцэх гол асуудал бол Засгийн газрын бүтцийн асуудал байх юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдаас өргөн барьсан Засгийн газрын бүтцийн асуудлыг өнгөрөгч баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар цааш үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн. Үүний дагуу өнөөдөр холбогдох байнгын хороо хуралдаж дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Ингэснээр маргааш буюу мягмар гарагт чуулган хуралдаж Засгийн газрын бүтцийн асуудлын мөн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Дээрх асуудлаар өнөөдөр 11:00 цагаас УИХ дахь бие даагч гишүүд байр сууриа илэрхийлж мэдээлэл хийх бол намын бүлгүүд одоо хуралдаж эхэлж байна. УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаанаар мөн л бүтцийн асуудал хэлэлцэнэ гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Намын бүлгүүд хуралдана | ||
Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.