Шууд Chart

“Манчестер Сити” хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна

2014-10-06 12:18:52

Английн премьер лигийн зургаадугаар тойргийн эхний тоглолтууд бямба гарагт буюу /10.04 өдөр/ боллоо. Энэ улирлыг амжилттай эхлүүлээд байсан “Астон Вилла” клуб талбай дээрээ өнгөрсөн жилийн аварга “Манчестер Сити”-г хүлээж авсан тоглолт олны анхаарлын төвд байсан юм. Энэхүү тоглолтод зочид арай илүү байж, өрсөлдөгчөө тоглолтын төгсгөлд хоёр гоолоор илүүрхэн буулгаж авлаа.
Тоглолтын 82 дахь минутад Яая Туре солгой хөлөөрөө гайхалтай нэгэн гоолыг оруулаад байтал 88 дахь минутад Сержио Агуэро нэгийг нэмсэн. Ингэснээр “Сити”-гийн довтлогч улирлын тав дахь гоолоо оруулж байгаа юм. “Сити” нэмж гурван оноо авснаар 14 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Хүснэгтийн эхэнд “Саутгэмптон” бичигдэж байгаа. Ирэх ням гарагт “Саутгэмптон” клуб хожих эсэхээс хамаарч тэдний байр нэгээр ухрах уу гэдэг нь шийдэгдэнэ.   

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Манчестер Сити” хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна   
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй