Шууд Chart

Өргөмжит консулд "Найрамдал" медаль гардуулав

2014-10-06 13:11:29

Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдсан Туркийн Истанбул хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Фахреттин Амир Арманд уг шагналыг гардуулах ёслол Анкара дахь манай улсын Элчин сайдын яаманд болов.

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг шагналыг гардуулж хэлсэн үгэндээ Өргөмжит консул Фахреттин Амир Арман манай иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар идэвх санаачлага, хүчин чармайлт гаргаж ажилласны зэрэгцээ Монголд хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Өргөмжит консул, Туркийн Айдинер Глобал компанийн захирал Фахреттин Амир Арман манай улсын Чойр хотод 50 мегаватт хүчин чадалтай, 90 гаруй сая долларын өртөгтэй салхин цахилгаан станц барихаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг хийгээд байна.


Өргөмжит консулд "Найрамдал" медаль гардуулав  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй