Шууд Chart

"Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-02-12 11:31:12

Нийслэлийн Баянгол дүүрэг 2026-2028 онд "Баянгол Боловсрол" хөтөлбөрийн хүрээнд "Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна.
 
Энэ хичээлийн жилд тус дүүргийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуульд 216, бусад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 489, хувийн хэвшлийн цэцэрлэгт 45 ялгаатай хэрэгцээтэй /хөгжлийн бэрхшээлтэй/ суралцагч суралцаж боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
 
Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдыг тэгш хамруулан сургах бодлогын хэрэгжилтийг хангахад Баянгол дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас санаачилга гаргаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар "Санамж бичиг" байгууллаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 
 
 

"Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй