![](/uploads/201410/news/thumb/b7c8eefaae24cfa41aef943776e11cd4_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын гишүүн, БОХХА-н Байнгын хорооны дарга Г.Баярсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор сайд нарын халаа сэлгээ, ширээ сандлын асуудал их яригдаж байна. Энэ асуудал цаашид даамжирч их цаг авна. Тэгэхээр зөвхөн Засгийн газрын бүтэц, сайд нарын асуудлыг яриад байлгүй чухал хуулийн төслүүдийг ч мөн давхар хэлэлцэж явах ёстой гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тухайлбал, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй байна гэдгийг хэллээ.
Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад төрийн айлчлал хийж улмаар энэ үед шийдэгдсэн олон гэрээ хэлэлцээрүүдийн нэг нь манай улс далайд гарах гарцтай болсон явдал. Түүнчлэн төмөр замын тээврийн асуудлыг шийдэхэд таатай нөхцөл бүрдсэн. Тиймээс энэ асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй гэсэн юм.
Г.Баярсайхан: Төмөр замын тээврийн бодлогыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй | ||
Үзсэн: 755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.