Шууд Chart

Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчтэй уулзав

2014-10-06 14:25:04

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн менежер Жак Мераг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн  менежер Жак Мера Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд томоохон ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  хэд хэдэн ажиглалт хийсэн талаар дурдаад  харилцан санал солилцсон юм.
 
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг  эрчимжүүлэхэд чухал нөлөөтэй хууль хэмээгээд олон улсын туршлага дээр үндэслэсэн гэдгийг онцлов.
Нийтэлсэн: О.Энхмаа

Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчтэй уулзав   
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй