Шууд Chart

“Цагийн хүрдийн баатрууд” тодорлоо

2026-02-18 11:43:16

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгаас “Цагийн хүрдийн баатрууд”-ыг  ес дэх жилдээ зохион байгуулж байна. Молгой жилийнхээ “Цагийн хүрдийн баатрууд”-ыг тодрууллаа.

Баатарлаг үйлстэнээр  “ДЦС-4” ТӨХК-ийн зуухан цехийн хамт олон, Энэрэнгүй үйлстэнээр  УГТЭ-ийн зүрх, судасны мэс заслын тасгийн хамт олон, Нийгмийн хариуцлагатай компаниар  “Мобиком корпораци”ХХК, Байгаль орчинд ээлтэй хүнээр Говийн бага Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Р.Энхчимэг, Оюунлаг хүнээр ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан акабемич Д.Сангаа, Хөрөнгийн зах зээлийг түүчээлэгч  Монголын хөрөнгө оруулалтын  зэрэглэлийн  “Эжинси ҮЦК” ХХК, Шинжлэх ухааны нээлт ШУА-ийн палеонтологийн хүрээлэн “ Цул толгойт” үлэг  гүрвэлийн хамгийн эртний олдвор, Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгчээр  Монгол Ванн констракшн, Үлгэр жишээ гэр бүлээр Даваажаргал,  Авъяас нар тодорчээ.

“ДЦС-4” ТӨХК-ийн зуухан цехийн дарга н.Ганболд “ДЦС-4” ТӨХК-ийн зуухан цехийн хамт олон Баатарлаг үйлстнээр шалгарсандаа баяртай байна. Улирлын оргил ачааллаас хамаарч цахилгааны ачаалал янз бүр байдаг. Боловсон хүчний хувьд хангалттай ажиллаж байгаа. Манай тоноглол насжилтын хувьд нэлээд өндөр болж байгаа. Иймээс тоноглуудыг хэсэгчлэн болон бүрэн сольж, найдвартай ажиллагааг хамгийн сайн хангах хэрэгтэй. Манай байгууллага 1983 онд анх байгуулагдсан. Үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна” гэдгийг онцолсон юм.

Говийн бага Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Р.Энхчимэг “Байгаль орчинд ээлтэй хүнээр шалгарсандаа баяртай байна. Хариуцсан хамгаалж байгаа газар нутаг дээрээ зэрлэг ан амьтанд зориулсан задгай ус, хувь цөөрөм бий болгосон. Үүний үр дүнд зэрлэг ан амьтан олон болж байгаа. Элсний нүүдлийг багасгах чиглэлээр заг нь төгөл байгуулж байгаа бөгөөд цаашид улам их өргөжүүлнэ” гэв.

А.Даваажаргал “Манай гэр үлгэр жишээ гэр бүлээр шалгарсан маш баяртай байна. Хүнд хийх ёстой зүйл байдаг. Түүнийгээ хийгээд явж байгаа, жирийн энгийн нэгэн айл. Манай гэр бүлийн онцлог нь MNG KIDS апплекэйшны бүтээсэн. Манай хүү Д.Аргабилэг англи хэл заадаг гэдгээр хүмүүс сайн мэддэг. MNG KIDS апплекэйшнээр 9 төрлийн хичээл заадаг. Англи хэл, Монгол бичиг, түүх гэх мэт хичээл заадаг байгаа. Манай гэр бүлийн хүн иогийн багш. Одоогийн байдлаар апплекэйшнээр дамжуулж 15 мянган хүүхдийг хөгжүүлж байна. Манай гэр бүлийн хувьд хөдөө агаар амьдардаг. Хүүхдүүдээ хөдөө эрүүл агаарт өсгөж, хажуугаар цахим ажилд идэвхжүүлж байна” гэлээ.

А.Авьяас “ Монгол ахуйд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Манай гэр бүлийн хүнд хөдөө агаарт амьдрах саналыг гаргасан. Саналыг дэмжээд хөдөө агаарт сайхан амьдарч байна даа. Монгол орон ямар сайхан тал нутагтай билээ. Өөрсдөө амьдрах орчноо бүрдүүлээд амьдарвал бид нар чадах юм байна гэж шийдсэн. Хүүхдүүдээ маш их цагийн зарцуулж чадаж байна. Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд мэдэж сурсан зүйлээ бусад байнга хуваалцаж байдаг. Энэ нь манай гэр бүлийн давуу тал гэж бодож байна” гэв. 


“Цагийн хүрдийн баатрууд” тодорлоо  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй