Шууд Chart

Нобелийн долоо хоног эхэллээ

2014-10-06 15:17:20

Швед улсад энэ долоо хоногт Нобелийн шагналтнуудын нэрийг зарлана хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Аравдугаар сарын 6-нд буюу өнөөдөр Шведийн Стокгольм хотод физик, биологи-анагаах ухааны, харин маргааш химийн салбарын шагналын эздийг зарлах аж. Мөн Нобелийн энх тайвны шагналын эзнийг энэ сарын 10-нд зарлана хэмээн Шведийн хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ удаагийн Нобелийн энх тайвны шагналд Ромын Пап Францис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын экс ажилтан Эдвард Сноуден, ЕХ-ны дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон болон АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон нар нэр дэвшжээ.

Нобелийн шагнал нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн дэлхийн хэмжээний жил тутмын шагнал юм. Монгол Улсаас уг шагналыг хүртсэн хүн хараахан байхгүй.

Физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг Шведийн шинжлэх ухааны академи, биологи-анагаах ухааны салбарын шагналыг Каролинскагийн институт, энхтайвны салбарын шагналыг Норвегийн парламент, уран зохиолын шагналыг Шведийн академи тус тус шалгаруулдаг юм байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Нобелийн долоо хоног эхэллээ  
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй