НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг шинийн нэгний замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд Шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэж, цаг үеийн замын нөхцөл байдлын мэдээллийг шуурхай хүргэж байгаа юм. Өглөө 08:00-10:30 цагийн хооронд Тээврийн цагдаагийн албан хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 536 зохицуулалтыг хийлээ.

Өнөөдөр улсын хэмжээнд цагдаа, эмч, аврагч зэрэг нийт 7000 гаруй төрийн албан хаагч шуурхай, бэлэн байдалд ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнтэй Шуурхай ажлын хэсэг ажиллаж замын хөдөлгөөний нөхцөл байдлыг шууд дамжуулан хүргэж байна.







| ЗХУТ: Өглөөнөөс хойш 536 удаагийн зохицуулалт хийгээд байна | ||
| Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.