Шууд Chart

Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан шуурга үргэлжилж, Мөнххаан суманд зам хаагдлаа

2026-02-21 11:26:06

Сүхбаатар аймгийн нийт нутгаар үргэлжилж буй байгалийн аюулт үзэгдэл цасан шуурганы улмаас авто замын нөхцөл байдал хүндэрч байна.

Тодруулбал, Мөнххаан сумын чиглэлд их хэмжээний цас хунгарлан тогтож, зам боогдсоны улмаас зорчих хөдөлгөөнд саад учирч хаагдаад байна.

Зам арчлалтын байгууллага өглөөний 06:00 цагаас эхлэн шуурхай ажиллаж, боогдсон замыг нээх, цас цэвэрлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд одоогоор бүрэн нээгээгүй байна. Цасан шуурганы улмаас Сүхбаатар Улаанбаатар чиглэлийн Шуудангийн автобусыг замд гаргаагүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нарыг цаг агаар тогтворжих хүртэл холын замд гарахгүй байх, байгалийн аюулт үзэгдэл намжих хүртэл анхаарал болгоомжтой байхыг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Шуурга өнөөдөр 21:00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан шуурга үргэлжилж, Мөнххаан суманд зам хаагдлаа  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй