Шууд Chart

Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна

2026-02-24 09:52:48

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд хоёрдугаар сарын 20-ны байдлаар 11 аймгийн 43 суманд цагаан зудтай, 13 аймгийн 47 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна. 

Үүнээс Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Сонгино, Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Өлзийт, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хушаат, Цагааннуур, Орхон, Сайхан, Сант, Жавхлант, Хүдэр, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Заамар, Дорнодын Дашбалбар, Сэргэлэн сумдын нутгаар цагаан зудтай. 

Баян-Өлгийн Булган, Увсын Давст, Зүүнхангай, Завханы Алдархаан, Түдэвтэй, Тэлмэн, Сантмаргац, Цагаанхайрхан, Их-Уул, Отгон, Тосонцэнгэл, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Галуут, Заг, Булганы Хишиг-Өндөр, Булган, Баяннуур, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Мандал, Түшиг, Алтанбулаг, Шаамар, Баянгол, Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Алтанбулаг, Өндөрширээт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Өндөрхаан, Норовлин, Өлзийт, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дорнодын Чулуунхороот, Чойбалсан, Цагаан-Овоо, Халхгол, Гурванзагал сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

 

 


Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 3 цаг 33 минутын өмнө
Owor hanain togrog bayn gol sant tsagaan zudtai bga shu

Бидэнтэй нэгдээрэй