АНУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай “Хүүхдэд ээлтэй өрөө”-г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа гурван байршилд бүрэн тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өгч нээлт хийлээ.
Үүнд:
-Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс
-108 шуурхай тусламж, хамгааллын төвийн дэргэдэх түр хамгаалах байр
-Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын хэлтсийн дэргэдэх түр хамгаалах байр багтаж байна.
Энэхүү нээлтэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, АНУ-ын Элчин Сайдын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Боловсролын ерөнхий газар, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв , Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүргийн прокурорын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Чингэлтэй дүүргийн прокурорын хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Азийн Сан байгууллагуудын төлөөлөл оролцож өрөөний ашиглалтыг улам сайжруулах, хүүхдэд ээлтэй орчны тогтвортой байдлыг хангах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал, зөвлөмжөө хуваалцлаа.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын Хүүхэд хамгааллын компакт түншлэлийн хүрээнд Азийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай "Хүүхдэд ээлтэй өрөө"-г 3 байршилд байгууллаа | ||
| Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.