![](/uploads/201410/news/thumb/54a82421c235ae13c1a646f1e2b3efba_x3.jpg)
Дээд зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын өнгөрсөн аки башёд тогтоосон дээд амжилтыг тэмдэглэсэн хүлээн авалт Токио хотноо өнгөрөгч ням гарагт болжээ. Сумогийн холбооны твиттерээр “Кёкүтэнхо 40 нас хүрсэн эхний башёдоо дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлбэл баярын ажиллагаа зохион байгуулъя” гэсэн санаачилга гаргасанд 50 мянган хүн дэмжин, дагасан байна.
Кёкүтэнхо есдүгээр сарын 13-нд 40 нас хүрч, макүүчид найм ялж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн нь мэргэжлийн сүмогийн түүхэнд 73 жилийн дараа тохиолдсон том амжилт болсон билээ. Баярын ажиллагаанд твиттерээр дэмжигчдийн дундаас сугалаагаар сонгогдсон 40 хүн оролцон, төрсөн өдрийн бялуу бэлэглэсэн байна.
Тэрээр “Урьд өмнөх төрсөн өдрөөс огт өөр баяр болж байна. Бүгдэд нь баярлалаа. Бэлтгэл сургуулиа сайн хийж, хичээн зүтгэж, ирэх жил ч дээд зиндаанд барилдаж байхын төлөө зүтгэх болно” гэж ярьжээ.
Кёкүтэнхогийн өвөрмөц дээд амжилтыг тэмдэглэв | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.