Шууд Chart

Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна

2026-02-26 09:04:37

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан нөхцөл байдал үүссэн.

Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын IV хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу цасанд боогдсон зам, давааг чөлөөлөхөд шаардлагатай хүн, хүч хэрэгслээр ханган, шаардлагатай шатахуун түлшний дэмжлэг үзүүлж, ЗХЖШ, Онцгой байдлын газрын алба хаагчид болон төрийн байгууллагууд, иргэд зам гаргах, айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Зүүн бүсийн төв-Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах нар газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Тус бүс нутгаар цасан шуурга шуурсан хэвээр, гамшгийн эрсдэл буураагүй байгаа тул иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, цасан шуурга намжтал аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.


Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна   
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй