Шууд Chart

“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо

2026-02-26 11:47:19

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр таван насны ангиллаар, дөрвөн үе шаттай 2025 оны 11 дүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулж байна.

Дүүрэг, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 900 багийн 15000 гаруй сурагч оролцож байгаа бөгөөд өргөн цар хүрээтэй тус тэмцээний ахлах ангиллын эрэгтэй, эмэгтэй тус тус шилдэг 32 баг тодорсон бол үргэлжлүүлэн дунд, бага ангиллын тоглолтууд явагдаж байна.

Монголын ууган их сургуулиуд болох СЭЗИС, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль “Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор албан ёсоор санамж бичигт гарын үсэг зурлаа.


“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй