Шууд Chart

Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ

2026-02-26 16:11:24

 

Хан-Уул дүүргийн 19-р хороо “Саруул шилтгээн хотхон”-нд байрлах “Саруул спорт комплекс” 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ. Тус төвд спортын арав гаруй төрлөөр хичээллэх тухтай сайхан орчин бүрдсэн байна. Мөн гадна биеийн эд эсийг нөхөн сэргээх, алжаал тайлах цогцолбор төв болжээ.

Спорт зааланд  фитнесс, кроссфит, спиннинг, бассейн, иога, бүжиг, баллет, ширээний теннис, squash, шатар гэх мэт төрлүүд хичээллэх юм. “Саруул” спорт комплексийн фитнессийн тоног төхөөрөмжийн хувьд дэлхийд нэр хүндтэй “Matrix” брэндийн хамгийн сүүлийн үеийн “Onyx” цувралаар бүрэн тоноглогдсон Азийн анхны спорт цогцолбор болж байгааг дуулгахад таатай байна.

Matrix Onyx Collection” нь чанар, тав тух, аюулгүй байдал, гүйцэтгэлийг дээд түвшинд нэгтгэсэн премиум сонголт юм. Бассейн буюу усан сан нь Монгол Улсад хоёр байдаг цэвэршүүлэгч филтерээр усаа шүүдэг, усны чанар маш өндөр юм. Мөн дотоод орчны агаарын чанар, гэрэлтүүлэг, дулаан, дуу тусгаарлалтыг шинжлэх ухаанд суурилан нарийн төлөвлөж, хүний биед ээлтэй, хоргүй материалаар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсэн байна.


Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй