Үндэсний аудитын газраас “Туулын хурдны зам мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдал”-д хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж, өнөөдөр /2026.02.26/ нээлт хийлээ.
Аудитыг Үндэсний аудитын газрын Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Баярсайхан нээж, аудитын талаар товч мэдээллийг өгч, хамрагдагч байгууллагуудад төлөвлөгөө, удирдамжийг танилцууллаа. Нээлтэд шалгагдагч болон хамрагдагч байгууллага болох Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ, “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцов.
Аудитыг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлүүлж, тайланг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Үндэсний аудитын газар
| “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ | ||
| Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.