Шууд Chart

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ

2026-03-02 14:59:51

Их, дээд сургуулийн оюутнуудад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар олгож, эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэхэд зорилгоор оюутан цэргийн бүртгэлийг жил бүр цахимаар хүлээн авч сургалтад хамруулдаг болсон. 

Энэ жилийн оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 хүртэл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ.  

Оюутан цэргийн бүртгэлийн хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia системд нэвтэрсний дараа “Үйлчилгээ” цэсээс “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” гэж хайж, үйлчилгээ авах товчийг дарна. Шалгуурт нийцсэн тохиолдолд “Үр дүн” цонхонд амжилттай хүлээн авсан талаарх мэдэгдэл харагдах бөгөөд хүсэлтийн явцыг “Мэдэгдэл” хэсгээс хянах боломжтой.   

Хөтөлбөрт хамрагдах шаардлага: 

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх; 
  • Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн 2,8-аас дээш байх; 
  • 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх; 
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтаж байна. 

Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд 03 дугаар сарын 11-ний 08:00 цагаас эхлэн сургуулийнхаа харьяа дүүргийнхээ болон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабт иргэний үнэмлэх, 4 хувь цээж зураг /3х4/, цэргийн үүрэгтний үнэмлэх /хэрэв байхгүй бол шинэ үнэмлэхийн 2500 төгрөг/-тэй ирж бүртгэлээ баталгаажуулна. 

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу явуулдаг бөгөөд оюутнууд цэргийн албаны дадлага, сахилга бат, дүрэм журам, харилцааны соёл, ёс зүйг эзэмшинэ. 

Нэмэлт мэдээлэл авах утас: 

  • Батлан хамгаалах яам: 1800-1144 
  • Голч дүнтэй холбоотой асуудал: Боловсролын мэдээллийн технологийн төв – 7577-2727 

Оюутан залуус та бүхэн энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож, цэргийн мэргэжил эзэмшихийг уриалж байна. 


“Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй