Шууд Chart

Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж давс бодис цацаж байна

2026-03-02 15:47:46

Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэгээ үйлчилгээний зургаан байгууллагын 37 ИТА, 185 зам талбайн үйлчлэгч, 59 жолооч, ачигч нийт 281 хүний бүрэлдэхүүнтэй хог тээврийн 16 машин, 8 тусгай механизм, 16 бичил төхөөрөмжөөр цэвэрлэж байна.

Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж давс бодисын 112 хайрцагт дүүргэлт хийж, Энхтайваны өргөн чөлөө, Доржийн гудамж, Сансар, Нийслэл хүрээ, Нарны зам, Уулын арын зам, Жамсран уул, Монел, Дүнжингарав, Дарь-Эхийн зам, Налайх, Гачуурт, Хужирбулан, Улиастайн зам, Улиастайн шинэ эцэс зэрэг замуудад давс бодис цацаж байна.

Дүүргийн хэмжээнд 257 тонн бодис, 489.5 тонн давс, 277 шоо метр дайргын нөөцийн үлдэгдэлтэй байна.

 


Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж давс бодис цацаж байна  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй