Шууд Chart

Засгийн газрын бүтцийн асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгана

2014-10-07 08:27:28

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Яаралтай гэсэн хүсэлтээр оруулж ирсэн уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалт харгалзалгүй хамгийн эхэнд хэлэлцэж байгаа билээ. Үүний дагуу бүтцийн асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгахаар төлөвлөсөн байна.

Тодруулбал, өглөө 08:30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүтцийн талаарх анхны хэлэлцүүлгийг хийж улмаар 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Харин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр өдөр 14:00 цагаас байнгын хороо хуралдах бол 16:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан болж хуулийн төслийн мөн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Ийнхүү өнөөдөр Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн дагуу Засгийн газар 13 яамтай ажиллах эсэхийг шийдэх юм. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэх болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газрын бүтцийн асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгана  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй