Шууд Chart

Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичитай уулзлаа

2026-03-03 16:13:44

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичи болон холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтаар цаашид хотууд хоорондын хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдээр баяжуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Ж.Батбаясгалан эрчимтэй өсөн тэлж буй Улаанбаатар хотын хувьд дэд бүтэц, хотын үйлчилгээ, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүртээмжтэй орон сууц зэрэг олон талт сорилттой нүүр тулж байна. Эдгээр асуудлыг зөвхөн улсын төсөвт тулгуурлан шийдвэрлэх боломж хязгаарлагдмал бөгөөд олон улсын санхүүжилт, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, шинэлэг санхүүгийн хэрэгсэл, түншлэлийн механизм зайлшгүй шаардлагатай болж байна гэдгийг тодотгов.


Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичитай уулзлаа  
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй